Үндсэн судалгааны асуулгууд

Үндсэн судалгааны асуулгууд

Таны хэрэглэгчийн үнэлгээний судалгаа бөглөсөн байдал


Судалгаа авах журам

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 9.6, 9.7, 9.8-д заасны дагуу нутгийн захиргааны байгууллагууд жил бүр “Хэрэглэгчийн үнэлгээ”-г хөндлөнгийн байгууллагаар хийлгэхдээ энэхүү удирдамжийг удирдлага болгоно.

Хэрэглэгчийн үнэлгээний зорилго нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийн, цаашид өөрчлөх бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлоход оршино. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.